Энэ жилийн хаврын тэмцээнд ширээний теннисний төрөл нэмэгдэж орж байна. Тэмцээнд эрэгтэй эмэгтэй төрлөөр явагдах бөгөөд нийт эрэгтэй эмэгтэй 35 оролцогч бүртгүүлсэн тохиолдолд тэмцээн зохиох боломжтой , оролцох сонирхолтой оюутан залуун 1.Сургууль 2.Курс 3.Овог нэр 4.Утасны дугаараа erdene_top@yahoo.com bolon +7 929 55 11 249 дугаарт 4 сарын 23-ны дотор бүртгүүлнэ үү!
Ширээний теннис эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр явагдах болно, тэмцээн 2011 оны 04-р сарын 30-ний өдөр 15.00 цагт “МЭСИ” Сургуулийн спорт зааланд эхэлнэ.
Техникийн зөвлөлийн хуралдаан нь 4 сарын 24нд 15 цагаас ЭСЯ дээр болно. Техникийн зөвөлгөөнд сургуулиас нэг төөлөөлөгч оролцоно.
- Баг, тамирчдын тэмцээнд оролцох хураамжаа техникийн зөвлөгөөний хуралд ирэх сургуулийнхаа төлөөлөгчөөр явуулсан байх шаардлагатай, (хураамж 250 рубль)
- Тэмцээн эхлэх цагийг хатуу баримтлах бөгөөд тоглолт эхлэх цаг зарласнаас 5 минут хоцорсон тохиолдолд хожигдсоноор тооцно.
-Тамирчид тэмцээнд ирэхдээ өөрсдийн бөмбөг ракеттайгаа ирэхийг анхааруулж байна.
ОХУ-ын Монгол Оюутны Хөгжлийн Төв
Комментариев нет:
Отправить комментарий