ОХУ-ДАХЬ МОНГОЛ ОЮУТНУУДЫН ДУНДАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
1. Ерөнхий зүйл
Энэхүү тэмцээний зорилго нь ОХУ-д суралцагч монгол оюутан залуусийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шилдэг баг, тамирчдыг шалгаруулахад оршино.
2. Тэмцээн явагдах хугацаа
Сагсан бөмбөг эрэгтэй, эмэгтэй багийн тэмцээн 2011 оны 05-р сарын 1,2-нд явагдана, тэмцээний нээлт 5сарын 1нд 09.30 цагт “РУДН” Сургуулийн спорт зааланд эхэлнэ.
Техникийн зөвлөлийн хуралдаан нь 4 сарын 24нд 15 цагаас ЭСЯ дээр болно. Техникийн зөвөлгөөнд багийн ахлагч нар оролцоно. Сугалаа болон тоглох цагийг техникийн зөвөлгөөн дээр шийднэ..
- Техникийн зөвлөлийн хуралдаан дээр тэмцээний нарийвчилсан дүрмийг танилцуулж тэмцээний төрлүүдийн хэсэг бүрийн тоглолтын хуваарийг сугалааны журмаар хийнэ.
- Баг, тамирчид хувийн дугаар бүхий шаардлага хангасан тоглолтын хувцастай байна.
- Баг, тамирчдын тэмцээнд оролцох хураамжаа Техникийн зөвлөлийн хуралдаанд ирэхдээ авч ирнэ. (Хураамж: эрэгтэй баг 2000 рубль, эмэгтэй баг 1500 рубль)
- Тэмцээнд оролцох баг, тамирчдын албан ёсны мэдүүлэг авчирна.
- Тэмцээн эхлэх цагийг хатуу баримтлах бөгөөд тоглолт эхлэх цаг зарласнаас 5 минут хоцорсон тохиолдолд хожигдсоноор тооцно.
- Тэмцээний явцад гарсан маргаантай асуудлыг тухай бүрд нь техникийн комисс болон ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.
- РУДН дээр хувцас солих өрөө гаргахгүй ба нийт тамирчдад өөрийн солих хувцас, эд зүйлээ өөрөө хариуцна. Гээсэн, алдагдсан эд зүйлийг зохион байгуулах комисс болон сургууль хариуцахгүй болохыг анхааруулж байна.
ОХУ-ын Монгол Оюутны Хөгжлийн Төв
Москва хот
2011 он 4 дүгээр сарын 20
Холоос ирж оролцож буй оюутнуудаа байр саваар хангах талаар юм бодсонгуй юу?
ОтветитьУдалить